Манай
компани Сэлэнгэ аймгийн
Сүхбаатар/Алтанбулаг сумаас
Дорноговь аймгийн Замын-Үүд сум
хүртэл, Дархан-Уул аймгийн Дархан
сумаас Орхон аймгийн Эрдэнэт хот
хүртэл төмөр зам дагуу байрласан
1118 км урттай, (1+1) оптик шугамын
автомат хамгаалалттай шилэн кабелийн
сүлжээнүүдтэй ба түүнд суурилсан SDH
2.5Гб, OTN 10Г багтаамжтай
төхөөрөмжүүд бүхий 24/7 цагийн
хяналттай, олон улсын мэдээлэл
холбооны стандартыг хангасан, 99.9%
найдвартай ажиллагаатай орон нутгийн
дамжуулах сүлжээнүүдтэй.
Тус сүлжээгээр дамжуулан хот орон
нутаг хооронд яриа болон интернэтэд
зориулсан тоон суваг түрээсийн
үйлчилгээг дотоодын хэрэглэгч
байгууллагуудад хүргэж байна.