Connected Highway
Жемнэт компаний танилцуулга

ЖемНэт ХХК нь 2008 оны 08-р сард Олон улсын болон Орон нутгийн мэдээлэл, холбооны сүлжээний чиглэлээр ажиллах зорилготойгоор байгуулагдсан, МОНГОЛЫН АНХНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ компани юм.

Манай компани Монгол улсын урд хилээс хойд хил хүртэл төмөр зам дагуу байрласан 1199 км урттай, DWDM сүлжээний SNCP болон (1+1) оптик шугамын автомат хамгаалалттай шилэн кабелийн сүлжээнүүдтэй ба түүнд суурилсан 400Гб, 3.2Тб багтаамжтай DWDM төхөөрөмжүүд болон SDH 2.5Гб, OTN 10Г багтаамжтай төхөөрөмжүүд бүхий олон улсын мэдээлэл холбооны стандартыг хангасан, 99.9% найдвартай ажиллагаатай дамжуулах сүлжээнүүдтэй.

ЖемНэт ХХК нь Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос авсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх” болон “Улс хооронд транзит суваг шугам түрээслүүлэх үйлчилгээ эрхлэх” эрх бүхий “А” ангиллын тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагааг явуулж байна.

ЖемНэт ХХК нь олон улсын дамжуулах сүлжээгээр дамжуулан дэлхийн нэр хүнд бүхий БНХАУ-ын ЧайнаТелеком, ЧайнаЮником, ЧайнаМобайл оператор компаниуд болон ОХУ-ын Транстелеком, Ростелеком, Мегафон оператор компаниудтай холбогдож, Ази, Европ, Америкийн үндсэн порт эзэмшигч Upstream компаниудаас чиглэл болон портын хувьд бүрэн хамгаалалттай гадаад интернэтийг хүлээн авч, Монгол Улсын гадаад интернэтийн зах зээлийн 85 орчим хувийг хамгаалалттай гадаад интернэтээр хангаж байна.

Мөн манай компани тус дамжуулах сүлжээгээр дамжуулан Монгол улсын нутаг дэвсгэрээр Ази-Европ хоорондын олон улсын транзит урсгалын үйлчилгээг амжилттайгаар дамжин нэвтрүүлж, хот болон хөдөө орон нутаг хооронд тоон суваг түрээсийг үйлчилгээг дотоодын хэрэглэгч байгууллагуудад хүргэж байна.

Манай компани хэрэглэгч байгууллагууддаа олон улсын жишигт нийцсэн чанартай үйлчилгээг хүргэх, үйлчилгээний найдвартай байдлыг сайжруулах, ЖемНэт ХХК-ийн сүлжээнд холбогдох газарзүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор өөр өөр байршил бүхий POP1 & POP2 сүлжээний удирлагын төвүүдийг 24/7 цагийн хяналттай ажиллуулж байна.

ЖемНэт ХХК нь мэдээлэл холбоо, сүлжээний зах зээл дээр ажиллах өндөр туршлага бүхий мэдлэг чадвартай үндсэн болон гэрээт нийт 50 гаруй боловсон хүчнээр бүрэн хангагдсан.

Жемнэт ХХК –ийн хамт олон бид дэлхийн оюуны их сангаас Монголчуудад хэрэглэх өргөн боломж олгож буй оюуны том хөрөнгө оруулалт хийхээр зорин ажиллаж байна.

  • Гадаад интернэтийн багтаамжийг ихэсгэх, үнийг бууруулах.
  • Сүлжээний найдвартай ажиллагааг улам бэхжүүлэх.
  • Хөдөө орон нутагт болон боловсролын салбарт интернетийн үйлчилгээг хямд үнээр, чанартай хүргэх